You need to enable JavaScript to run this app.
БайгууллагаТөхөөрөмжДэлгэрэнгүй

Мобикомын сүлжээ шинээр орлоо

Мобиком Корпораци нь аялал зугаалгын бүс буюу байгалийн үзэсгэлэнт газрууд, төв суурин газраас алслагдсан багууд, уул уурхайн зарим бүсэд 4G сүлжээ шинээр оруулахаар ажиллаж байгаа билээ. Тэдгээрээс энэ долдугаар сард Завхан аймгийн Загастайн даваанд 2G, 4G сүлжээг, Дорнод аймгийн Буйр нууранд 4G сүлжээг шинээр нэвтрүүлснээр тээвэрчид, аялагчид, Загастайн даваа, Буйр нуурын ойр хавьд нутагладаг малчид өндөр хурдны интернэтэд холбогдох боломжтой боллоо.
Загастайн даваа нь Завхан аймгийн төв Улиастай хот орохын тулд заавал давж гардаг, өвөл цас их унадаг, хясаа бартаа ихтэй даваа юм. Энэхүү байршилд өмнө нь гар утасны сүлжээ ороогүй байсан тул жолооч, тээвэрчдийн машинд эвдрэл гэмтэл гарч, замдаа саатахад холбоо барих боломжгүй байжээ. Мобикомын хувьд үүрэн операторуудаас Загастайн даваанд сүлжээ оруулсан анхны оператор болсноос гадна сүлжээ оруулсан нь жолооч, зорчигчдын аюулгүй байдалд чухал ач холбогдолтой хэмээн нутгийн иргэд талархалтайгаар хүлээн авсан юм.


Та захиалгаа өг - Бид холбогдоё

Бидэнтэй яг одоо холбогдоорой

    Үйлчилгээний нэгдсэн төв

    2222

    Бусад оператор

    1800-2222, 1900-2222

    Факс

    +976-11-310411

    Чат бичих

    Захиалга өгөх

    Та сонирхож байгаа үйлчилгээгээ сонгон захиалгаа илгээгээрэй. Бид тантай холбогдох болно.

    Захиалга өгөх