Бид шударга, ёс зүйтэй байна.
- Бид бизнесийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, түүнд харш аливаа үйлдэл, зан харилцааг тэвчихгүй бөгөөд хариуцсан ажил, гаргасан шийдвэртээ хариуцлагаа бүрэн хүлээнэ.
-
Бид үүрэг, хариуцлагадаа эзэн байж, алдаа дутагдлаа бусдад тохохгүй, нуухгүйгээр хамтран ажиллагчдынхаа итгэлийг бүрэн хүлээж ажиллана.
-
Бид нээлттэй байж өөрсдөдөө болон бусдад шударга хандана.
Бид шинийг эрэлхийлэгч байна.
- Бид шинэ санаа, шинэ арга барил, шинэ техник технологийг эерэгээр хүлээн авч, ажиллах хэв маягаа байнга шинэчилж, сайжруулна.
-
Бид өөрсдийн бүтээлч зан чанараа нээн илрүүлэх, хөгжүүлэх боломжийг байнга эрэлхийлнэ.
-
Бид хамт олноороо тасралтгүй суралцагч байж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлж, урам зориг өгнө.
-
Бид өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэгч бус өөрсдөө санаачлагч байна.
Бид бусдыг ойлгож, хүндэлнэ.
- Бид хамтран ажиллагчид, хэрэглэгчид, түншүүдийнхээ бодол, сэтгэл, мэдрэмжийг ойлгон ажиллана.
-
Бид бусдын үзэл бодлыг байнга хүндэтгэж, зөвхөн өөрийн өнцгөөс тулгах бус бусдын өнцгөөс аливааг харж, хамтарна.
Бид өөрчлөлтийг эерэгээр хүлээн авч, хэрэгжүүлнэ.
- Бид хувьсан өөрчлөгдөж байгаа орчин нөхцөлд даруй дасан зохицож, хурдтай хариу арга хэмжээ авна.
-
Бид өөрчлөлтийг хөгжих боломж хэмээн хүлээн авч эерэг өсөлтийг бий болгодог хамт олон байна.