You need to enable JavaScript to run this app.
БайгууллагаТөхөөрөмжДэлгэрэнгүй

Өндөр хурдны 4G интернэтэд холбогдоорой

Монголын зүүн хязгаарт буюу Дорнод аймгийн Халхгол суманд орших Буйр нуурын ойр орчимд Мобикомын 4G сүлжээ шинээр нэвтэрлээ. Ингэснээр Буйр нуурыг үзэж сонирхохоор очсон аялагчид, жуулчид маань гар утсаараа дүрст дуудлага хийн, алтан шаргал элс, хээлэн бидэртэх нуурын ус бүхий байгалийн гоо үзэсгэлэнг ойр дотныхоо хүмүүстэй агшин зуурт хуваалцах боломжтой боллоо. Түүнчлэн Буйр нуур нь БНХАУ-тай усаар хиллэдэг, хил хамгааллын бүс нутаг тул хилийн застав, хилчдийн үйл ажиллагаанд тус нэмэртэй ажил болсныг холбогдох албаныхан онцолсон юм.
Мобиком Корпораци нь энэ жил байгалийн үзэсгэлэнт газрууд, төв суурин газраас алслагдсан багууд, уул уурхайн зарим бүс нутагт шинээр сүлжээ оруулах тал дээр анхаарч ажиллаж буй бөгөөд Завханы Загастайн даваа, Баян-Өлгийн Толбо нуур, Дундговийн Цагаан суварга гэхчлэн шинээр сүлжээ орсон газрууд нэмэгдсээр байна. Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада зүүн бүсийн аймгуудад ажиллах үеэрээ Буйр нуурын ойр орчимд 4G сүлжээ оруулсан байршлуудтай танилцсан бөгөөд Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн хилийн бүсэд 4G сүлжээ шинээр оруулсанд талархаж буйгаа энэ дашрамд илэрхийлсэн юм.

Аялагч, амрагчдадаа зориулан Буйр нуурын тухай бяцхан мэдээлэл хүргэхэд, нуурын урт 40 гаруй км, өргөн нь 21 км бөгөөд усны гүн нь дунджаар 6-10 м хүрдэг Монголын тав дахь том нуур юм. Улаанбаатар хотоос 960 гаруй км зайд орших Буйр нууранд булуу цагаан, цурхай, морин загас, амарын сугас, улаан далбаат, өлгөр цагаан, цулбуурт, мөнгөлөг хэлтэг зэрэг олон зүйлийн загаснаас гадна “Улаан ном”-д бүртгэгдсэн “Леандер 1778” хавч амьдардгаараа онцлогтой. Нуурын өмнөд эрэг нь түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далантай, нуурын ус нь дөлгөөн тогтуун, эрэг орчмоороо гүехэн тул Буйр нуурыг зорих аялагч амрагчдын хөл зуны саруудад тасрахгүй аж. Мобикомын 4G сүлжээ нэвтэрснээр нуурын эрэг дагуух жуулчны бааз, амралтын газрууд ч аялагч, амрагчидтайгаа харилцаа холбоо тогтооход илүү хялбар боллоо хэмээн талархан хүлээн авсан юм.

Та захиалгаа өг - Бид холбогдоё

Бидэнтэй яг одоо холбогдоорой

    Үйлчилгээний нэгдсэн төв

    2222

    Бусад оператор

    1800-2222, 1900-2222

    Факс

    +976-11-310411

    Чат бичих

    Захиалга өгөх

    Та сонирхож байгаа үйлчилгээгээ сонгон захиалгаа илгээгээрэй. Бид тантай холбогдох болно.

    Захиалга өгөх