You need to enable JavaScript to run this app.
БайгууллагаТөхөөрөмжДэлгэрэнгүй

Шинэ салбараа нээлээ

Хөшигийн хөндийн “Чингис Хаан” шинэ нисэх онгоцны буудлыг энэ оны долдугаар сарын 4-ний өдөр албан ёсоор нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсон билээ. Тэгвэл Мобиком Корпораци нь орчин үеийн хэв маяг, технологийн дэвшлийг хослуулсан цоо шинэ үйлчилгээний салбараа тус нисэх онгоцны буудалд нээж байгааг дуулгая.

Бид хэрэглэгчдэдээ тав тухтай, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор хамгийн сүүлийн үеийн дижитал орчныг бүрдүүллээ. Эрхэм хэрэглэгч та нислэгийн хуваарьтай үед дараалал хүлээж, ажилтанд хандахгүйгээр нэгж цэнэглэх, төлбөр төлөх, пин болон пук код авах үйлчилгээг өөртөө үйлчлэх ухаалаг төхөөрөмж ашиглан хурдан шуурхай авах боломжтой юм.

Мөн шинэ салбарыг зорин ирсэн хэрэглэгчид албан ёсны эрхтэй худалдаалагдаж буй дэлхийн шилдэг брэндийн гар утас, төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс туршиж үзэн сонголтоо хийх боломжтой бөгөөд нээлтийн урамшууллын хүрээнд шинэ дугаар болон гар утас худалдан авсан, багц ахиулалт хийсэн эхний 100 хэрэглэгч Мобиком Корпорацийн гарын бэлгийн эзэд болно.

Үүгээр ч зогсохгүй, 2021.07.04-2021.08.04-ний хооронд дээрх үйлчилгээг шинэ салбараас авсан бүх хэрэглэгчид сугалаат урамшуулалд оролцох эрхтэй болох юм. Сугалааны тохирлыг наймдугаар сарын 4-ний өдөр Мобиком Корпорацийн албан ёсны цахим хаягаар тодруулах бөгөөд та VOO төхөөрөмжөөс гадна Samsung брэндийн ухаалаг гар утас хожих боломжтой.
Эрхэм хэрэглэгч та манай шинэ салбараар үйлчлүүлж технологийн дэвшлийг мэдрээрэй.

Та захиалгаа өг - Бид холбогдоё

Бидэнтэй яг одоо холбогдоорой

    Үйлчилгээний нэгдсэн төв

    2222

    Бусад оператор

    1800-2222, 1900-2222

    Факс

    +976-11-310411

    Чат бичих

    Захиалга өгөх

    Та сонирхож байгаа үйлчилгээгээ сонгон захиалгаа илгээгээрэй. Бид тантай холбогдох болно.

    Захиалга өгөх